Бетон зуурмагийн үйлдвэр

Барилгын гол материал болох бетон зуурмагийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн барилгын талбайд хүргэж, шууд цутгах цогц үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Бетон зуурмагийн үйлдвэр нь 2007 онд угсрагдаж 2008 оноос эхлэн ажиллаж эхэлсэн бөгөөд цагт 37м3 бетон зуурмаг бэлтгэх хүчин чадалтай. 

 
БНХАУ-д үйлдвэрлэгдсэн иж бүрэн автомат ажиллагаа бүхий тоног төхөөрөмжтэй бөгөөд MNS-1185:98 стандартын М100-М350 маркийн бетон зуурмаг үйлдвэрлэж, бэлтгэсэн зуурмагаа зориулалтын машин (миксер)-аар тээвэрлэн хэрэглэгчдэд хүргэж өгч байна. Бид бүтээгдэхүүнээ өөрийн барилгууддаа ашиглахаас гадна дотоодын зах зээлд жилдээ 172800 куб.метр зуурмагийг нийлүүлэх хүчин чадалтайгаар ажиллаж байна. 
 
Бетон зуурмаг ашиглах боломж
 
Бетон зуурмаг ашиглах боломж
 Бүтээгдэхүүн    Зуурмагны марк Ашиглах боломж
Зуурмаг М100 Талбайн тэгшилгээ ул бетон г.м
Зуурмаг М150 Барилгын бүх түвшиний цутгалт, тэгшилгээ бусад бетон эдлэлийн үйлдвэрлэлд
Зуурмаг М200 Барилгын бүх түвшиний цутгалт, тэгшилгээ бусад бетон эдлэлийн үйлдвэрлэлд
Зуурмаг М250 Барилгын бүх түвшиний цутгалт, тэгшилгээ бусад бетон эдлэлийн үйлдвэрлэлд
Зуурмаг М300 Барилгын бүх түвшиний цутгалт, тэгшилгээ бусад бетон эдлэлийн үйлдвэрлэлд

Бетон зуурмагийн үйлдвэрийн бүтээгдэхүүн
Бүтээгдэхүүний нэр төрөл Бүтээгдэхүүний марк
Зуурмаг М 100 - М350
Бүх төрлийн ялуу Я 15 - ДЯ марк
Авто замын төрөл бүрийн стандарт шаардлага хангасан бордюр
 
Бетон зуурмагийг барилга угсралтын талбайд цутгамал бетон, төмөрбетон бүтээц, эдлэхүүн цутгах, зам , талбайг бетондох, төмөрбетоны үйлдвэрт угсармал бетон, төмөрбетон бүтээц, эдлэхүүн цутгах зэрэг бетоны бүх төрлийн ажилд хэрэглэж болно.
Чанарын стандарт
Манай бүтээгдэхүүний чанар нь Монгол Óлсын барилгын материалын стандартыг бүрэн хангасан гэдгийг нотолж 2009 онд тохирлын гэрчилгээг олгосон.  
 

2010 онд манай бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг олон улсын стандартыг хангаж чадсаныг үнэлж олон улсын  IAF (Олон улсын итгэмжлэлийн хороо)-ноос  ISO9001:2008/ISO14001:2004, SO9001-  ISO14001 стандартын гэрчилгээг олгосон. 

 

Бетон зуурмагийн нийлүүлэлт

Зөөврийн зуурмагийн узель (шахагч машин)

Зөөврийн зуурмагийн помп (шахагч машин)

Бетон зуурмагийн үйлдвэрийн бүтээгдэхүүн