Ерөнхийлөгчийн Мэндчилгээ

“НАЗУ” групп нь хэрэглэгчид рүүгээ чиглэсэн хамгийн өндөр чанартай үйлчилгээг үзүүлэх бизнесийн байнгын хамтрагч байх болно. Эх орны маань ирээдүйн чиг хандлага, хөгжил дэвшил хэр хурдацтай явагдаж байгааг хот хөдөөгийн бүтээн байгуулалт, өнгө нэмсэн байгууламжуудаас шууд харагддаг.

Энэхүү өнгө нэмэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг барилгачин бидэнд ноогдсон байдаг билээ. Өнгөрсөн он жилүүд хямралтай хүнд хэцүү өнгөрсөн ч хамтын хүчээр даван туулж чадсан нь бидэнд зорилго, нөөц бололцоо, итгэлцэл, сэтгэл зүрх байгааг харуулж чадсан юм. “НАЗУ” групп маань ч та бүхэнтэйгээ хамт байж энэхүү бэрхшээлийг амжилттай даван барилгачин хэмээх алдрыг зүүж яваагаараа бахрахдаг юм. 

Эрхэм хүндэт хэрэглэгч, харилцагч хувь хүн, байгууллага, үе үеийн барилгачид, инженер техникийн ажилтан, барилгын салбарт бизнес эрхлэгчид та бүхэндээ амжилт бүтээлээр арвин баялаг, аз хиймориор дүүрэн жаргалтай явахын өлзийтэй ерөөлийг “НАЗУ” группынхээ хамт олны өмнөөс өргөн дэвшүүлье.

 

Хүндэтгэсэн:
 
“НАЗУ” группын ерөнхийлөгч                                                    Б.Эрдэнэчимэг